Цэцэрлэг

БАЯНМӨНХ СУМЫН ЦЭЦЭРЛЭГ

 

            Баянмөнх сумын Цэцэрлэг нь 1968 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын тушаалаар анх байгуулагдаж цэцэрлэгийн эрхлэгчээр Навааншарав овогтой Загдраднаа, тогоочоор Даш овогтой Ишханд, галч цэвэрлэгчээр Шагдар овогтой Халтмай нар ажиллаж байв. 25 хүүхдийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан.

Улмаар 1990 онд цэцэрлэгийн өргөтгөл хийгдэж 50 хүүхдийн орон тоотой 2 бүлэг 7-н багш ажилтан, 2009 онд цэцэрлэгийн барилга шинээр баригдаж 75 хүүхдийн орон тоотой 3 бүлэг 14 багш ажилтантай болж өргөжсөөр байна.

            Цэцэрлэгийн амжилтаас дурьдвал :

  • Хэнтий аймаг Ардын боловсролын хэлтэсээс зарласан 1989-1990 оны хичээлийн жилд “Сургуулийн системийг боловсронгуй болгох тухай” сэдвийг хэрэгжүүлэх үйлсэд шалгарч байсан.
  • Монголын багш нарын 5-р их хурлын жил, 1989 онд аймгийн хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд зарласан уралдаанд “Дагнасан нэг бүлэгтэй цэцэрлэг”-үүдээс  1-р байр эзэлсэн.
  • 1997, 2006, 2007, 2009, 2013 онуудад Сумын “Шилдэг байгууллага”-аар шалгарсан.
  • 2010 онд сумын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болсон.
  • Хэнтий аймгийн боловсролын салбарынханы дунд зохиогдсон Монголын багш нарын 43 дахь өдрөөр “Дуун түрлэгтэй багш нар” караоке тэмцээнд амжилттай оролцож тусгай байр эзэлсэн.
  • 2007 онд Аймгийн “Тэргүүний цэцэрлэг” болсон.
  • 2013 онд “Сумын тэргүүний байгуулага”-аар шалгарсан
  • Тогтвортой хөгжлийн бодлого 2030 : Олон улсын Эко сургууль / цэцэрлэгт хөтөлбөрт хамрагдаж 2020 онд Хүрэл гэрэгэ  Өргөммжлөл , 2021 Мөнгөн гэрэгэ  Өргөмжлөл тус тус хүртсэн.

Одоогоор 13 багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан-3, Банк санхүүгийн тэргүүний ажилтан-1, боловсролын яамны жуух бичиг-4  зэрэг цол тэмдэгээр шагнагдсан шилдэг  тэргүүний багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.

2022-06-23 13:40:14