БАЯНМӨНХ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
- Хэнтий аймгийн Баянмөнх сумын эмнэлэг 1931 онд хоёр эсгий гэртэй нэг бага эмч 3 сувилагчтай анх байгуулагдсан.
- 1957 онд Хэнтий аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Гомбосүрэн ажиллаж байв.
- 1962 онд Баянмөнх суманд *Эхчүүдийн амрах байр* байгуулж тухайн үедээ зүүн 3 аймагт албадан нэвтүүлэх туршлага болж байсан.
- 1968 онд явагдсан төрийн 3 яам, төвийн 5 байгууллагын үзлэгээр өөрийн хариуцсан үйлдвэрчний хороо 1-р байр эзлэж байв.
- 1974 онд сумаараа УЗН-д элсэж анхны мандат хүлээн авч байсан.
- 1995 онд *Хүүхдэд ээлтэй* эмнэлгийн болзол хангасан
- 1992 онд Цагаан гүүний саамын сувилал болон хүүхдийн нэмэгдэл хоолны сувилал ажиллуулж эхлэсэн.
- 2003 оны Хэнтий аймгийн *Тэргүүний эрүүл мэндийн байгууллага*-аар шалгарсан.
- 2000 онд 7 ортой эмнэлэгийн зориулалтын сүрлэн барилга баригдаж суманд 2 их эмч ажиллах болов.
- 2006 онд туузан болон түргэвчилсэн оношлуураар суманд зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүдийг хийж эхэлсэн.
- 2008 онд 10 ортой эмнэлгийн зориулалтын барилга баригдаж суманд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.
- 2008 оноос чанд авиа болон зүрхний цахилгаан бичлэгийг эмчилгээ оношлогооны үндэслэл болгон ажиллаж байна.
- 2012 онд Эрүүл мэндийн төв нэртэй анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
- 2010, 2011, 2012 онуудад жил дараалан сумын “Тэргүүний Шилдэг байгууллага”-аар шалгарав.
- 2015 онд Баянмөнх сумын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарсан.
- 2017 онд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарын хүрээнд НЭМ-ийн талаарх баримтлах бодлогыг амжилттай хэрэгжүүлж тэргүүн байранд шалгарав
- 2018 онд Сум хөгжүүлэх сангаас санхүүжилттэй Сэргээн засах тусламж үйлчилгээний өргөтгөл нээгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.
Баянмөнх сумын эрүүл мэндийн төв нь 2008 онд 10 ортой эмнэлгийн барилга байгууламж ХЯБ төслийн 180 сая төгрөгний төсвөөр баригдаж ашиглалтанд орсон.
3 их эмч, 4 сувилагч, бага эмч 3, эм найруулагч 1, бусад туслах ажилтан 7, нийт 18 эмч эмнэлгийн мэргэжилтэн боловсон хүчинтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
2022-06-23 13:45:01