Соёлын төв

БАЯНМӨНХ СУМ  СОЁЛЫН ТӨВ

 

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Соёлын төв: 1954 онд сумын Клуб   нэртэйгээр байгуулагдсан.  Анхны клубын эрхлэгчээр Лувсангийн Агваанжамбал ажиллаж байсан.  1990 онд Соёлын төв болгон өөрчлөн зохион байгуулж 3 орон тоотойгоор иргэдэд соёл, урлаг, чөлөөт цагийн үйлчилгээ үзүүлэх үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирсэн.

            2007 оноос Соёлын төв нь эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор ажиллаж ирсэн бөгөөд одоогоор Соёлын төвийн дарга Монгол Улсын СТА Ц.Болдбаатар, номын санч СТАЧ.Дэлгэрсүрэн, Орон нутаг судлах танхимын ажилтан МУСТА Ш.Сонгууль, хөгжмийн багш Ж.Баасансүх, нярав сантехникч М.Энхнэргүй, үйлчлэгч Х.Баяртуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

            Соёлын төв нь 6 хүний бүрэлдэхүүнтэй, 200 суудалтай үзэгчийн танхимтай, жилд 140 гаруй нэр төрлийн соёл урлагийн үйлчилгээг 18000-20000 гаруй иргэдэд хүргэн ажиллаж байна.

73 үзмэртэй орон нутаг судлах танхимтай,  3900 гаруй номын фондтой, 569 байнгын уншигчид, 7500 гаруй ном зохиол, лавлагааг олгонүйлчилж байна.

            Соёлын төвийн дэргэд  бүжиг, дууны дугуйлан, цэнгээнт бүжгийн дугуйлан, Би номын санч дугуйлангууд тус тус хичээллэж байна.

            Баянмөнх сумын Соёлын төв нь Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Ардын авьяастан Лувсангийн Агваанжамбалын нэрэмжит болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Соёлын төв нь 2009 , 2019 онуудад сумын шилдэг байгууллага , мөн жилийн үйл ажиллагаа , ажилаараа 2008, 2009, 2010, 2018, 2019, 2020 онуудад ажлаараа аймагтаа эхний 5 байрт шаргарсан амжилтудыг үзүүлсэн. 

            *Монголын соёлын ажилтнуудын хөгжлийн эрин холбооноос зохион явуулсан “Цахим мэндчилгээ”-ний уралдаанд амжилттай оролцож Дэд байрыг эзэлсэн амжилтыг үзүүлсэн.

 

2022-06-23 14:10:55