БАЯНМӨНХ СУМЫН ЗДТГАЗАР
Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн захиргааны аппаратыг мэдлэг чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэн төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэгч нутгийн захиргааны төлөвшсөн байгууллага болон хөгжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.
Сумын Засаг дарга түүний тамгын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн зэрэгцээ орон нутгийн нийгэм , эдийн засаг, соёлын хөгжлийг түргэтгэхэд бодлого үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна.
Засаг Даргын Тамгын Газар
- АЛСЫН ХАРАА: Тамгын газрын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэн, мэргэшсэн чадварлаг, тогтвортой, төрийн албаны ёс зүйтэй хамт олныг бүрдүүлснээр Мэргэшсэн захиргааны байгууллага болох.
- ЭРХЭМ ЗОРИЛГО: Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлж чаддаг, цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.
Засаг даргын Тамгын газрын даргаар :
Цэдэвийн Дагва 1992 он
Дашдондогийн Бат-эрдэнэ 1993 - 1996 он
Түдэвийн Цогтоо 1996 - 1997 он
Наваанренчингийн Оюунчимэг 1997 - 1998 он
Дашдоржийн Наранчимэг 2009 - 2011 он
Гончигдоржийн Амарсанаа 2011 - 2013 он
Банзрагчийн Бэх-Очир 2013-2016 он
Амгалангийн Болормаа 2016 оноос
2022-06-23 14:44:22